21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

АН-ын бүлэг Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулахыг дэмжив

2017 оны 11 сарын 20 нд

     Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурал болсон юм. Тус хурлаар бүлгийн гишүүн Ж.Батзандангийн санаачилсан БНСУ-д элчин сайдаар суух томилгоо аваад буй ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах тухай саналыг хэлэлцсэн. Улмаар гишүүпийн олонх нь сонсгол явуулахыг дэмжээд байна.

      Ингэснээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдохтоый холбогдсон томилгооны сонсгол явуулах саналтай УИХ-ын гишүүдийн тоо 30 боллоо.

     Харин УИХ-ын чуулган дээр улстөрчдийн дууг "нам" болгож сенсаци тарьсан Б.Хурц  өнөөдөр Сэтгүүлч Ц.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан. Түүнийг шууд нэвтрүүлгээр ямар мэдээлэл хийж олныг алмайруулах бол гэх хүлээлт үүсээд байна.

AYAMGA.MN

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0