21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ШИВЭЭ ХҮРЭН БООМТООР ХАР ТАМХИНЫ ТӨРЛИЙН МИМИ ГЭХ БОДИС ОРЖ ИРЖЭЭ

2018 оны 01 сарын 21 нд

Хар тамхины төрлийн бодис илрүүллээ

     Монгол Улсын Гаалийн байгууллага 2017 онд Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй үйлдлийг илрүүлэн ажилласан байна.

      Харин 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр Монгол Улсын иргэн Г өөрийн өмчлөлийн 63-14ӨМА улсын дугаартай Фургон маркийн автомашиныг нуувч болгон ашиглаж “Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ.

     Энэ хууль бус үйлдлийг ГЕГ-ын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид албаны эрэлч нохой ашиглан илрүүлж, таслан зогсоосон байна.

    Дээрх хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн аж. Улсын хилээр нэвтэрч буй иргэд аливаа хууль бус үйлдэлд холбогдохоос Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлжээ.

Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0