21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ИХ ЭЕ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?

2018 оны 05 сарын 15 нд

Гэрэл зургийг mpa.mn

     Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эвлэрэх чиглэл авсан Монголын Үндэсний Бөхийн Холбооныхон энэ сарын 18-ны өдөр буюу Баасан гарагт Их Эеэ хуралдуулахаар товлож энэ үеэрээ МҮБХ-ны тэргүүнийг сонгох мэдээлэл гараад байсан юм. 

      МҮБХ-ны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, Их Эеийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон байдаг.

     Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг "Аварга" дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний гаргасан хүсэлтийг Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээн аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан Их Эеийг хуралдуулах боломжгүй болжээ. 

     Мөн Р.Нямдорж, Д.Данзан нарын зүгээс Их Эеийг хуралдууллаа гэхэд 2002 оны Цэцдийн зөвлөлийг хуралдуулна гэжээ. Хуралдаанаар МҮБХ-ны тэргүүн болоод, гүйцэтгэх захирлын суудлыг Ц.Магалжавт авч өгнө, түүнчлэн МҮБХ-ны өмч байх ёстой Бөхийн өргөөний өмчлөлийн асуудлыг Бөхийн өргөө заавал МҮБХ-ны нэр дээр байх ёсгүй гэсэн байна. 

     Энэ мэт үл ойлголцлоос болж, энэ сарын 18-ны өдөр товлогдоод байсан Их Эеийн хурал хуралдах боломжгүй болжээ. 

Эх сурвалж: IKON.MN 

А.ТӨГӨЛДӨР



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 1
asd 
/ 2018-05-15 12:11:22 /
asdas