21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Шинэ нисэх буудалд шатахуун нийлүүлэх, эсэх талаар Роснефть компанитай хэлэлцээ хийж байна

2018 оны 10 сарын 25 нд

УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагагтай уул уурхай" хэвлэлийн бага хурал эхэллээ. 

Хөгжлийн банк саяхан 7.25 хувийн хүүтэй, 500 сая америк долларын бондыг амжилттай татсан. Энэ нь олон улсын зүгээс Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж дүгнэж байгаагийн илрэл юм. Нийт 4 тэрбум америк долларын бонд худалдан авах хүсэлт ирсэн юм.

Манай талаас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү сайдын зөвлөхөөр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна.

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн IPO гаргах ажил графикийн дагуу үргэлжилж байна. Үүний тулд юуны өмнө компанийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Өчигдөр компанийн ТУЗ хуралдан, шинэ даргаа томиллоо. Үүний өмнө тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болсон.

Хувьцааг олон улсын биржид худалдах бэлтгэл ажилд энэ салбарт мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй залуус оролцон ажиллаж байна.

Дээрх мэдэгдлийг хийсний дараа УУХҮ-ийн сайд сэтгүүлчдийн асуултад хариулав.      

ОХУ-ын Роснефть компанитай хамтарсан ажлын хэсгийг хоёр талаас байгуулсан. Тус компаний бүх захирал энэ ажлын хэсэгт багтсан. Манай талаас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү сайдын зөвлөхөөр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна.

Бид тус компаниас худалдан авдаг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах, тогтвортой байлгах, газрын тосны үйлдвэр байгуулах, газрын тосны нөөц хангамж болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун нийлүүлэлт, газрын тосны хоолой барих гэсэн асуудлуудад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна.

Онгоцны түлшний үнэ буурвал тийзний үнэ ч мөн буурах боломжтой.

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсгийн явцыг мэдээлсэн.  Ирэх сарын 15-ны дотор ажлыг хэсэг үр дүнд хүрэх үүрэг авсан. Учир нь газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос дамжуулах хоолой бэлэн болчихсон байх ёстой. 

Эх сурвалж Б.Чимэг | GoGo.mn

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0