21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид Газрын албаны тайланг сонслоо

2018 оны 11 сарын 15 нд

        Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын Г.Хонгор, П.Төмөрхуяг, Б.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид тус дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах болоод газрын албаны мэргэжилтэн Д.Отгонбаяр нартай 2018 оны 11-р сарын 14-ний өдөр уулзалт хийж, БЗД-ийн газрын албаны 2018 оны ажлын тайланг сонсож, 2019 оны газар зохион байгуулалтын холбогдох асуудлууд болон хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцлоо.

“2015 онд Нийслэлийн мал бүхий иргэдийн суурьших бүсийг заасан тогтоол гарсны дагуу 2018 онд БЗД-ийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Арцатын ам, Шарын аманд нийтдээ 8,2 га газарт 51 мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж сууршуулжээ.

2019 онд хотын хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд цөөнгүй бий. Сургууль цэцэрлэгүүдээс шийдвэрлэх шаардлагатай нийт зургаа асуудал байснаас хоёр ч газрын асуудал нь шийдэгдсэн, газар чөлөөлөлтийн ажил ирэх 7 хоногт үргэлжлээд хийгдэнэ” хэмээн тус дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд дүүргийн төлөөлөгчид 2019 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах шаардлагатай иргэд, ААН-үүдээс ирүүлсэн саналуудыг тус албанд хүргүүллээ.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0