21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Солонгос хоолны газруудад хэд хэдэн зөрчил илэрчээ

2019 оны 05 сарын 31 нд

       НМХГ-аас “Дугвон” ХХК-ын “Ким Ду Хан”, “Ян Ин Ши Дэ” ХХК-ын “Ариcу” нэрийн солонгос хоолны газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.

      “Ариcу” зоогийн газрын махны бэлтгэл, тоног төхөөрөмжийн агуулах руу ороход ариун цэврийн өрөөгөөр дамжин ордог, түүхий эдийн агуулахгүй, түүхий эдийн гэсгээлт боловсруулалтыг хамт хийдэг зөрчил илэрсэн байна. Мөн “Ким Ду Хан” зоогийн газрын хөргөлттэй агуулахын хөргүүр эвдэрсэн, технологи урсгал зөрчигдсөн байна. 

       Түүнчлэн эдгээр газрын ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа ороогүй, эрүүл ахуйн зохистой дадлын бүртгэл хөтлөлтгүй, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн гэж НМХГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: GOGO.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0