Засгийн газар: Түрээсийн орон сууцыг 5 жил түрээслээд өмчилж болно
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны талаар шийдвэр гарлаа.
Өмнөх Засгийн газрын үед эхэлж хөрөнгийн дутагдалтай байдлаас болоод зогссон 1542 айлын орон сууц, үүнээс Улаанбаатарт 972 Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт тус тус байна. Үүнийг өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны зээлээр дуусгах санал гарсны дагуу энэ дөрвөн төсөл хэрэгжиж дуусч, ашиглалтад орж байна.
Иргэдэд түрээсээр, орон сууцны шаардлага хангахгүй байгаа иргэдэд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ч олгож болно
Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын орон сууц ашиглалтад орж буй бөгөөд үүнийг түрээсийн орон сууцаар олгох шийдвэр гарлаа.
Хөгжлийн банкны зээлээр орон сууц ашиглалтад орсон тул тухайн аймаг орон нутагт шилжүүлэх замаар таван жилийн хугацаанд өртөгөө төлөхөөр түрээсийн орон сууцанд шилжүүлэх шийдвэр гарсан.
Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын захиргаанд 972 айлын орон сууцыг шилжүүлж байна. Захиргаа иргэдэд ямар журмаар олгохоо шийднэ. Иргэдэд түрээсээр, орон сууцны шаардлага хангахгүй байгаа иргэдэд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ч олгож болно. Таван жилийн хугацаанд түрээслээд цаашид өмчилж болно гэж Засгийн газрын хуралдаанаар шийдлээ” гэсэн юм.
10:18 өнөөдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай Засгийн газраас гарсан шийдвэрийг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: Сэтгүүлч Р.Адъяасүрэн | GoGo.mn