21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

БНСУ-ЫН ТЭЖОН ХОТЫН НЬЮ КУНГАН РОТАРИ КЛУБИЙН ГИШҮҮД МОНГОЛ УЛСАД ЗОЧЛОВ

2022 оны 07 сарын 06 нд

2022 оны 7 дугаар сарын 1-нээс 6-ны өдрүүдэд ОУ-ын Ротари клубийн 3680 дүүрэг, БНСУ-ын Тэжон Хотын Нью Кунган ротари клубийн гишүүд Монгол Улсад зочиллоо.


Хөтөлбөрийн дагуу эхний өдөр Төв аймгийн “Зуун мод” ротари клубт ажилласан. Үйл ажиллагааны эхэнд ОУ-ын Ротарийн 3450 дүүргийн “Зуун мод” ротари клубийн 2021-2022 оны Ерөнхийлөгч хатагтай Д.Бадамцэцэг болон Нью Кунган ротари клубийн Ерөнхийлөгч Нам Дэ Хён нар гишүүдээ танилцуулсан.

ОУ-ын Ротари клубийн дүрэмд зааснаар гадаад орнуудын ротари клубүүд урт удаан хугацааны нөхөрлөл, харилцааны эхлэл болгож “Эгч дүүс клуб”-ийг баталгаажуулан гарын үсэг зурж, ёсчилдог уламжлалтай. Уламжлалын дагуу эл өдөр хамтын ажиллагааны санамж бичиг үйлдсэн юм.

“Зуун мод” ротари клубийн 2021-2022 оны Ерөнхийлөгч хатагтай Д.Бадамцэцэг хэлэхдээ “Ротарийн шинэ жилийн анхны өдөр ОУ-ын Ротари клубийн 3680 дүүргийн Кунган ротари клубтэй хамтын ажиллагааг эхлүүлж байгаадаа баяртай байна. Хойшид ротарийн дүрмийг хүндэтгэж, “Эгч дүүс клуб”-ийн ёс зүйг баримтлан хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, урт удаан хугацаанд, нөхөрсгөөр хамтран ажиллахаа илэрхийлье” гэв.

Мөн тэрээр энэхүү үйл ажиллагаанд БНСУ-ын Тэжон Хотын Нью Кунган ротари клубийн элч болон ажиллаж буй Монгол Солонгосын хамтарсан “Хүрээ” дээд сургуулийн хүндэт профессор Н.Сэржмятавт онцгойлон талархал илэрхийлсэн.

Хүндэт зочид 2022 оны 07-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ротари 3450 дүүргийн 9, 10-р бүсийн Эрх шилжүүлэх ёслолд оролцов. 

Түүнчлэн Монгол Солонгосын хамтарсан “Хүрээ” дээд сургуулийн хүндэт профессор Н.Сэржмятавын урилгаар 7-р сарын 3-аас 5-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт зочлон, адал явдал, ая тухтай амраад буцлаа.

 

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0