21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

“МӨРӨН ХҮРЭЭ РОТАРИ КЛУБ” ОЛОН УЛСЫН РОТАРИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЭРХЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

2023 оны 11 сарын 12 нд

Олон улсын Ротарийн Ерөнхийлөгч Гордан Макнали /Gordan Mclnally/ 2023 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд 3450 дүүргийн дарга Энди Ли /Andy Li/ болон албаны төлөөлөл Монгол улсад шинээр байгуулагдаж буй клубуудыг батламжиллаа. Энэ үеэр “Mөрөн Хүрээ Ротари Клуб”-ийг үүсгэн байгуулагч Ерөнхийлөгч Н.Сэржмятавт Олон улсын Ротарийн Ерөнхийлөгч Гордан Макнали /Gordan Mclnally/ клубийн ГЭРЧИЛГЭЭ, үүсгэн байгуулагчийн батламжийг албан ёсоор гардуулан өгч, дэлхий дахинаа энх тайван, хайр энэрэл, хүмүүнлэг үйлсийг түгээх хамтын зорилгод нэгдсэн үүсгэн байгуулагч гишүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.

Олон улсын Ротари байгууллага 1905 онд Пол Харрис гурван найзын хамт санаачлан АНУ-ын Чикаго хотод үүсгэн байгуулж, хамтын нөхөрлөлийн билэг тэмдэг болгож чадсан төдийгүй, мэргэжлийн үйлчилгээг оршин буй жижиг хот, тосгоны ард иргэдэд үзүүлж эхэлсэн түүхтэй. Үүгээрээ Олон Улсын Ротари нь үйлчилгээгээ иргэний нийгэмд хүргэдэг дэлхийн анхны байгууллага болж чадсан юм.

Өдгөө олон улсад нийт 46,000 + клуб дараах зорилгоор үйл ажиллагаагаа хамтран явуулдаг. 

  • Өвчлөлтөөс сэргийлэх, эмчилгээ үзүүлэх, 
  • Энх тайвныг бэхжүүлж аливаа мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, 
  • Ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуй, 
  • Эх хүүхдийн эрүүл мэнд, 
  • Суурь боловсрол, бичиг үсэг, 
  • Эдийн засгийг хөгжүүлэх, 
  • Байгаль эх дэлхийгээ хамгаалах

Эдгээр чиглэлүүд буюу нэг хүний бус нийтийн эрх ашигт үр өгөөжтэй шийдэл болохуйц төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг байгууллагад энэхүү байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас "Мөрөн хүрээ ротари клуб", "Хүннү ротари клуб" болон "Шинэ гүүр ротари клуб" шинээр нэгдлээ.  



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0