21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ХӨВСГӨЛ АЙМАГТ БАЙГУУЛАГДСАН “ХӨХӨЧҮ ТЕАТР” БНСУ-ЫН “НАМЧОН” ХАМТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023 оны 02 сарын 28 нд

БНСУ-ын Тэжон хотын үндэсний хөгжмийн “Намчон” хамтлаг Монголд зочилж байна.

Тэд өнөөдөр Нийслэлийн Ерөнхий Боловсролын 9 дүгээр сургуульд уригдан солонгосын үндэсний хөгжим, соёлыг багш сурагчдад танилцуулан сурталчиллаа.

Тэд маргааш хоймор нутгийг зорьж Монгол Улсын СТА дуучин Н.Сэржмятавын Хөвсгөл аймагт үүсгэн байгуулсан “Хөхөчү театр”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуран баталгаажуулна. Түүнчлэн хоёр орны уран бүтээлчид “Хөх сувд-2023” Мөсний баярын зочдод хоёр орны үндэсний урлагийн хамтарсан тоглолт толилуулах юм.

Энэ үеэр БНСУ-ын KCBN телевизийн уран бүтээлчид баримтат нэвтрүүлгийн зураг авалт хийхээр хүрэлцэн ирсэн байна.

Үйл явдалтай холбогдуулж МУ-ын СТА дуучин Н.Сэржмятав “Өдгөө 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хөх сувд” мөсний баяр жилээс жилд өргөжин тэлж, олон улсын статустай үйл ажиллагаа болж буйд сэтгэл өндөр байна. Хойшид "Хөхөчү театр"-ын хамт олон Хөвсгөл аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, эх нутгийнхаа соёл, ёс заншлын онцлогийг олон улсад сурталчлан таниулах чиглэлд тууштай ажиллах болно” гэв.

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0