“СЭТГҮҮЛЧТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Жендэрийн үндэсний хороо”-ны Ажлын албанаас өнөөдөр /2024.01.30/ “Сэтгүүлчтэй өглөөний уулзалт” зохион байгууллаа.
Уулзатыг ЖҮХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нээж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн Засгийн газрын тайланг танилцуулсан бол “Сонгогчдын боловсрол төв”-ийн захирал С.Оюунтуяа 2024 оны сонгуулийн онцлог, сонгогчдын оролцооны талаар, Жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл 2024 оны хамтын ажиллагааны саналын талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.
Уулзалтад “Мэдрэмжтэй мэдээлье” виртуал редакцын сэтгүүлчдийн төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, телевиз, сонин, сайтын эрхлэгч, сэтгүүлчдийн төлөөллүүд оролцлоо.