21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Цементийн үнийг шуудай тутамд 4000-5000 мянгаар огцом нэмжээ

2017 оны 06 сарын 21 нд

            Хүмүүсийн ихээр үйлчлүүлдэг Зуун айл, Гурвалжингйин гүүр гэх зэрэг барилгын худалдааны төвүүдэд шуудай цементйин үнийг 4000-5000 төгрөгөөр огцом нэмжээ.  Өөрөөр хэлбэл 7000-8000 төгрөг байсныг 12000 төгрөг, нэг тонн тутам нь 150 мянган төгрөг байсныг 240 мянган төгрөг болгон, тонн тутамд 80 мянган төгрөгөөр нэмсэн байна. 

            Ченжүүдийн хэлэхдээ: Нэр бүхий дотоодын цемент үйлдвэрлэгч нар ямар учраас гэнэт өөрсдийн дураар бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмсэн шалтгааныг мэдэхгүй байна. Нэг компани үнээ нэмэхээр дагаад бүгд нэмчихсэн. Хятад цемент бараг зарагдахгүй байгаа гэв.

            Үнэ нэмэгдсэн шалтгаан нь Хөтөл”-ийн үйлдвэр цахилгааны хязгаарлалтад өртөж, үйлдвэрлэл нь 2-3 хоног зогссон. Мөн 700-800 тонн цемент үйлдвэрлэдэг “Монцемент” компани өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компани руу шууд бүтээгдэхүүнээ нийлүүлж таарсан гэв. Ийнхүү цементийн эрэлт нэмэгдсэн хугацаанд үнийг нь нэмжээ. 

Холбогдох яамны зүгээс энэ асуудалд тайлбар хийхдээ

Нийлүүлэлтийн хомсдолоос үүссэн цементийн үнийн хөөрөгдөл ойрын хугацаанд буурч, 170 орчим мянгад хүрэх таамаг ажиглагдсан. Дээрх гурван компани Улаанбаатарт хоногт 4000 тонн цемент нийлүүлдэг” гэсэн тайлбар хийв.

Эх сурвалж: www.TODAY.mn



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0