21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

S&P Монголын банкнуудын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүллээ

2017 оны 06 сарын 23 нд

               Олон улсын үнэлгээний "S&P" агентлаг Монголын банкнуудын эрсдэлийн үнэлгээг танилцуулжээ. Тус агентлаг банкнуудын эрсдэлийн хандлагыг тогтвортой гэж үнэлсэн байна.

              Банкны салбарыг тогтвортой гэж үнэлэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлснийг "S&P" агентлаг мэдэгдлээ. Тухайлбал, банкны салбар гадны санхүүжилтээс хараат байдал нь буурч байгаа нь хамгийн гол нөлөөг үзүүлжээ.

              Арилжааны банкнуудын гаргаж буй зээлийн өсөлт удааширч, гадаад валютаар олгох зээл ч буурч байгаа нь эерэг нөлөөтэй байгааг "S&P" онцлов. Мөн банкны салбарт гарч буй эерэг өөрчлөлтүүд нь цаашид салбарт ашиг тусаа өгнө гэж тайланд дурджээ.

              Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж чадсан нь гадаад санхүүжилтийн нөхцөл байдлыг сайжруулж, итгэлийг нэмэгдүүлсэн аж.

              Ийнхүү "Санхүүжилт тогтвортой болсноор банкнууд дотоодод олгох зээлээ санхүүжүүлэхийн тулд гадаад валютаар бонд гаргах шаардлага буурна" гэж "S&P" үзсэн байна.

             Үнэлгээг нарийвчлан харвал "Голомт" болон Хөгжлийн банкны төлөвийг "сөрөг"-өөс "тогтвортой" болгон дээшлүүлжээ. Мөн банкнуудын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "-В", богино хугацааны зэрэглэлийг "В" болгон нэмэгдүүллээ.

ЭХ СУРВАЛЖ: http://gereg.mn/news/17205/



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0