Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Есөн хөлт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Их цагаан тугийг дууриалган үйлдэж төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгажээ.
Энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд Монгол Улсын Төрийн туг буюу бидний нэрлэж заншсанаар Есөн хөлт их цагаан тугийг зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх зарлиг гарлаа
Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болголоо.
Эх сурвалж: www.TODAY.mn