21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Нэг зургийн түүх

2017 оны 07 сарын 17 нд

        Үнсэлт

        Рокко Морабито гэгч гэрэл зурагчин байгаль, ойр хавийн зураг аван явж байтал ойролцоо шонгийн оройд ажил хийж буй засварчид байгааг харан ойртож очив.

        Нэгэндээ яаран туслаж байгаа хүний зургийг дарж, түргэн дуудаж өгсөн ба 10 минутын дараа гэртээ ирэн хальсаа угааж үзтэл үхэл амьдралын хамгийн эгзэгтэй мөчийг буулган авсан байдаг.

        Зураг дээр байгаа хоер хүн бол Рэндалл Чемпион, Жэй Ди Томпсон нар юм.

        Энэхүү үйл явдал 1967 онд болсон.

        Рэндалл Чемпион ажлаа хийж байхдаа болгоомж алдан 4160 вольтын хүчдэлд цохиулан зүрхэнд маш хүчтэй нөлөөлснөөр ухаан алдахыг харсан Жэй  Ди Томпсон маш яаралтай авиран шууд аманд нь хиймэл амьсгал хийсэн байдаг. Түүнд бээлийгээ тайлах мөчөөс түрүүлэн ямар нэг тусламж үзүүлэх нь чухал байсан ба ямар ч анхны мэдэгдэхүүн байгаагүй ажээ.

       Цахилгаан сандалд суулгахад 2000 вольт хангалттай үхэлд хүргэдэг байтал 4000 вольтод үхээгүйгээр барахгүй Жэйгийн тусламжтайгаар сэргэж газар өөрөө бууж, гэрэл зурагчны дуудсан түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн.

       Одоо хүртэл амьд байгаа азтай нэгэн хүний үхэл амьдралын заагт ирсэн ховор зургийн түүх юм.



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0