
Харүмафүжи аварга зүүн тохойндоо хагалгаа хийлгэж магадгүй
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж зүүн тохойндоо мэс засал хийлгэж магадгүй байгаа талаар Исегахама ояката сурвалжлагч нарт ярьсан байна. Зүүн тохойны үрэвсэлийн улмаас тэрбээр гараа ч хөдөлгөж чадахгүй байгаа гэнэ.
Энэ талаар түүний багш нь хэлэхдээ "Түүний зүүн тохой нь маш их хөндүүртэй байна. Ямар ч байсан орон нутгийн тойргийн барилдааныг өнжинө. Есдүгээр сарын башёг ч өнжиж мэднэ. Барилдах эсэхийг нь эрүүл мэндийн байдлыг нь харж байгаад шийднэ" хэмээжээ.
Эх сурвалж: www.TODAY.mn