21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

"Дэлхийн мисс"-д эх орноо төлөөлөн оролцох бүсгүйчүүдийг бүртгэж эхэллээ

2017 оны 08 сарын 01 нд

"Miss World Mongolia 2017" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох сонирхолтой бүсгүйчүүдийг бүртгэж эхэллээ.

 Бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл Тэнгис кинотеатрын урд байрлах “M Plaza” төвийн I давхарт явагдаж байна.

Тэмцээнд оролцох хүсэлтэй бүсгүйчүүд арьс өнгө, итгэл үнэмшил, шашин шүтлэг, угсаа гарлыг үл харгалзан ялгаварлалгүйгээр оролцох боломжтой.

"Miss World Mongolia 2017" тэмцээн аравдугаар сард БНХАУ-ын Саньяа хотод болох аж.

Оролцогчдын бүрдүүлэх материал, тавигдах шаардлагыг хүргэж байна.

Үндсэн шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 2017 оны 10-р сарын 18-ны байдлаар 16 нас 6 сар хүрсэн ба 26 нас хүрээгүй байх
  • Монгол Улсын иргэн биш бол харьяат буюу Монгол Улсын иргэний үнэмлэхтэй Дэлхийн миссийн тухайн жилийн зохиогдох өдөр хүртэл /2017 оны 10-р сарын 18-наас өмнө/ сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад амьдарсан байх
  • Гадаад паспорттай байх бөгөөд паспортын хугацаа тухайн жилээс хойш багадаа 2 жилийн хугацаанд хүчинтэй байх
  • Гэр бүлгүй, хамтран амьдрагчгүй /эцэг эхийн болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлсон тодорхойлолт/
  • Хүүхэд төрүүлж байгаагүй
  • Гоо зүйн анхан шатны мэдлэгтэй
  • Англи хэлний дундаж болон дээд түвшний мэдлэгтэй
  • Биеийн аль ч хэсэгтээ мэдэгдэхүйц том хэмжээний сорви, шивээсгүй
  • Биеийн аливаа хэсэгт мэс ажилбар хийлгээгүй
  • Тэмцээнд оролцогч нь Үндэсний тэмцээнд түрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө үйлст хүчин зүтгэх хүсэл эрмэлзэлтэй байх
  • Ямар нэгэн хэл аманд өртөөгүй, ял шийтгэл эдлээгүй байх.

Бүрдүүлэх материал

  • Англи хэл дээр бөглөсөн application
  • Эрүүл мэндийн бичиг
  • Эцэг эх болон хууль ёсны асран хамгаалагчийн тодорхойлолт 
  • Усны хувцастай зураг 1% А5 хэмжээтэй
  • Гоёлын даашинзтай зураг 1% А5 хэмжээтэй /Чөлөөт хувцастай байж болно/
  • Нүүрний хэсгийг тод харуулсан зураг 1% А5 хэмжээтэй
  • Бүртгэлийн хураамж 50,000 төгрөг байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

ВИДЕО: 

 



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0