“Game of Thrones” цувралын шинэ зохиолыг хакерджээ
Америкийн “HBO” сувгийн “Game of Thrones” цувралын зохиолыг хакерууд хакердсан талаар “www.nytimes.com” сайт мэдээллээ.Тус цувралын шинэ ангийн зохиолыг хакерууд онлайн ертөнцөд тараасан байна.
Уг мэдээллийг “HBO” сувгийн удирдлагууд баталж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн гэв. Хакерууд энэ долоо хоногт “HBO” сувгийн дотоод сүлжээнд нэвтэрч, улмаар “Game of Thrones” болон хэд хэдэн киноны эх зохиолыг хакердаж, интернэтэд байршуулсан байна.
“HBO” сувгийн удирдлагуудад хакеруудад ямар мэдээлэл алдсан тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлахаас татгалзсан бөгөөд гэрчүүд “Game of Thrones” цувралын шинэ анги буюу олонд цацагдаж амжаагүй байгаа хоёр ангийн зохиол алдагдсан” гэжээ.
Эх сурвалж: www.TODAY.mn