21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

О.Баасанхүү: Н.Энхбаярын худ аавыг маань доромжиллоо

2017 оны 08 сарын 14 нд

   УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаасаа хөөгдсөн гэх мэдээлэл гарлаа. Түүнийг МАХН-аас хөөж намаа цэвэрлэсэн тухай МАХН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн “10 дугаар сарын Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна. Октябрь сар овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү !” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байна.  

   Энэ асуудалд О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг намаас хөөсөн талаар надад мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсвүүкт тодорхой юм бичсэн байна лээ. Миний аавыг доромжилсон нь надад огт таалагдаагүй. Манай аавыг Октябрь гэдэг. 80 нас хүрч байгаа азаа буурал бий. Аавын маань аавыг хэлмэгдүүлээд буудсан. Дөрвөн өнчин дүүг нь дөрвөн айл өргөж авсан. Бага дүүгээ одоог хүртэл олоогүй. Аавыг авсан айл сургуульд оруулахын тулд нэрийг нь сольсон. Эсэргүүний хүүхэд сургуульд орж болдоггүй цаг үе байсан. Энэ нэрийг хэн ч гуйж олоогүй. Тийм байтал Н.Энхбаяр даргын худ “10 дугаар сарын хүүхэд” гэж доромжилсон нь гутамшигтай санагдсан” гэсэн тайлбарыг хийлээ.

   Мөн тэрбээр МАХН-аас гарахгүй харин ч энэ намыг шинэчилнэ гэдгээ мэдэгдэв. Энэ талаар О.Баасанхүү “МАХН-аас хөөн хөөтөл нь гарахгүй. Харин МАХН-ыг шинэчилнэ. 2012-2016 он хүртэл идэж уусан, луйвардсан зүйл байвал ард түмнээс уучлал гуйна. Намын даргаа хайрлах, түүнд өрөө төлөх мэтээр зарим хүн ярьдаг. Би Н.Энхбаяр даргын өмгөөлөгч байсан. 11 хоног өлсгөлөн зарлаж байхад нь амийг нь аврах гээд Женко Баттулга дээр орж гуйгаад, Элбэгдоржийг очиж хэлээч гээд эмнэлэг рүү аваад явж байсан. Шоронд байхад нь хамгийн олон удаа очсон. Солонгост байхад нь ч хамгийн олон уулзаж, холбогдож байсан хүн нь.

   МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд орох ёстой гээд өөрийн төлөөллөө баттай хамгаалж байгаа. Хэнээс, юунаас урвасан байж таарах уу. Намыг шинэчилье, хариуцлага бий болгоё гэхээр урвагч болдог юм уу. Танд таалагдахгүй юм ярихаар урвалт болдог юм уу” хэмээн намын даргадаа санал, сануулгаа хамтад нь илгээлээ.

Эх сурвалж: www.NEWS.mn В.Бат



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 11
Зочин  
/ 2017-08-15 07:13:22 /
Баасанхvv чи наад эгчээ нэг тvлх чи арай залуу биздээ ганц нэг хатгаад ирхээр юм дугархаа болино
Зочин  
/ 2017-08-15 07:13:20 /
Баасанхvv чи наад эгчээ нэг тvлх чи арай залуу биздээ ганц нэг хатгаад ирхээр юм дугархаа болино
lalar 
/ 2017-08-15 01:11:34 /
Hrist nohoi
lalar 
/ 2017-08-15 01:10:51 /
Hristiin nohoi araas hutga shaagch
Ð¥Ó©Ñ… Монгол 
/ 2017-08-14 22:05:29 /
Лалар царайлсан христчин новш зайлбал зүйтэй юм. Заваан христчин гахай.
Жоом Баасанхүү Дүр эсгэсэн Луйварчин  
/ 2017-08-14 18:50:52 /
Жоом баасанхүү гэж Мөнгөний дон туссан Галзуу Исүсчин шүү дээ. Энэхбаярын оймсонд хавчуулагдаж явж байснаа сүүлд нь араас нь ХУТГА шаасан. Ми Энхбөлд, Мөнхбат нарын хошногоны нүхэнд хавчуулагдаж ИХ-д дахин орж ирсэн. Жирийн Ард иргэдийн хүсэл эрмэлзлэлийг мохоосон, Дүр эсгэсэн ЛУЙВАРЧИН, зайлах цаг нь болсон.
Zochin 
/ 2017-08-14 18:30:46 /
MAN, AN 2-t ene huu shig zov huu ih hyrald garch garch ireegui l baidalaar.
Zochin 
/ 2017-08-14 18:24:39 /
Ih hyrald aydaj ene huu shig 20 zalyyc baidag boloosoi.MAHN ene huug hoovol MAN,AN 2-oos ayalgarah umgui l bolno doo.
setgelee neey  
/ 2017-08-14 17:06:02 /
h.enhbayar odoo boliosoo mongoliin ard tumniig doromjilj hanah yumuu ugui yumuu
зочин  
/ 2017-08-14 16:44:22 /
Баасанхүү шиг шаличгар эр нам цэвэрлэнэ гэж юу байсан юм бэ?
П.Б 
/ 2017-08-14 16:11:26 /
Намаас гарч болохгүй намаа шинэчилнэ гэдэг чинь зөв .Чамайг Н.Энхбаяр ах чинь хөөж арай төнөгтэхгүй байлгүй аялдан дагалдагч хор хутгагч нар бас дундуур нь гүйдэл шиг гүйгээд байна.