21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын 32 гишүүн гарын үсэг зуржээ

2017 оны 08 сарын 23 нд

 

            Ж.Эрдэнэбатын "Мэргэжлийн" хэмээх Засгийн газрыг УИХ дахь МАН-ын бүлгийнх нь гишүүдийн зарим нь хариуцлагагүй ажилласан учраас огцруулах ёстой гэж үзэж буй. 

            Хэд хоногийн өмнөөс л 20 гаруй гишүүд Засгийн газраа огцруулахаар Т.Аюурсайхан гишүүний албан бланк дээр гарын үсгээ зурсан тухай шуугисан.

            Тэгвэл өнөөдрийн байдлаар  МАН-ын УИХ дахь бүлгийн 65 гишүүний 32 нь Засгийн газрыг огцруулахад санал нэгджээ.    Засгийн газрыг огцруулах бичгийг маргааш УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа аж. 

 Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй УИХ дахь МАН-ын бүлгийн 32 УИХ-ын гишүүн:

  • 1 Т.Аюурсайхан
  • 2 Сү.Батболд
  • 3 Б.Баттөмөр
  • 4 Б.Батзориг
  • 5 Х.Болорчулуун
  • 6 Ж.Ганбаатар
  • 7 Д.Гантулга
  • 8 Ц.Гарамжав
  • 9 Ц.Даваасүрэн
  • 10 Д.Дамба-Очир
  • 11 Г.Занданшатар
  • 12 Д.Лүндээжанцан
  • 13 Х.Нямбаатар
  • 14 Ц.Нямдорж
  • 15 Л.Оюун-Эрдэнэ
  • 16 М.Оюунчимэг
  • 17 Ш.Раднаасэд
  • 18 Д.Сарангэрэл
  • 19 Г.Сумъяабазар
  • 20 Г.Солтан
  • 21 Я.Содбаатар
  • 22 А.Сүхбат
  • 23 Д.Тогтохсүрэн
  • 24 Н.Учрал
  • 25 Ч.Хүрэлбаатар
  • 26 Д.Цогтбаатар
  • 27С.Чинзориг
  • 28 Б.Энх-Амгалан
  • 29 Энхболд
  • 30 Л.Элдэв-Очир
  • 31 Ө.Энхтүвшин
  • 32 Ж.Энхбаяр нар гэнэ.

           Энэ үнэн бол Засгийн газар огцрохоос аргагүйд хүрнэ гэсэн үг. Сөрөг хүчин АН-ын 9 гишүүн, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан гишүүдээс 7 нь дэмжихэд л Засгийн газар огцорно гэсэн хэрэг юм.  

И.Болд



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0