Х.Баттулга, В.Путин, Ш.Абэ нар гурван орны тамирчид оролцсон жүдогийн тэмцээн үзэв
ОХУ-ын Владивосток хотноо болж өндөрлөсөн Дорнын эдийн засгийн III чуулганы үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар Жигоро Каногийн нэрэмжит жүдогийн олон улсын өсвөрийн тэмцээнийг үзэж сонирхжээ.
Тус тэмцээнд Монгол, Орос, Японы 16-20 насны тамирчид оролцсон байна.
Тэмцээнийг өндөрлөхөд Владимир Путин хэлсэн үгэндээ анхны Орос-Японы жүдогийн тэмцээн 100 жилийн өмнө Владивосток хотноо болж байсан гээд "Бид энэ тэмцээн жил болгон амжилттай зохион байгуулах тал дээр санаа тавин чадах бүхнээ хийх болно" хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.news.gogo.mn