
Дэлхий дахинд-Фото тойм
Дүрвэгсдийн үргэжлэл
Мьянмараас дүрвэсэн Рохингячууд Бенгалын эрэгт ирж бууж буй нь. Шах Порир Двип, Бангладеш
Гэрэл зургийг: Danish Siddiqui/Reuters
Уламжлал
Ан авын азыг бэлгэдсэн Horn Dance буюу Эвэрт бүжгийн үеэр ангын уламжлалт хувцсаар гоёсон эрчүүд жил бүрийн наадмыг өнгөлөн оролцдог. Абботс Бромле, Их Британи
Гэрэл зургийг: Aaron Chown/ PA
Сүрлэг урлал
Уран бүтээлч Сайпегийн “Ирээдүйн түүх” бүтээл. Нийт 6000 мкв талбайд 600 литр биологийн задралаар хувирдаг ус, сүү, уураг, байгалийн пигмент агуулсан будгаар урласан уг бүтээлийг Глион Рочерс-де-Нае галт тэрэгний шугамын зам дагуу урлажээ. Лэс Рочерс- де-Нае, Швецарь
Гэрэл зургийг: Valentin Flauraud/ EPA
Галт буудлага
A Correfoc наадам нь каталанчуудын үндэсний өдрөөр болдог. Каталаны парламент аравдугаар сарын 1-нд бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтносон түүхтэй. Вилафранца дел Пенедэс, Испани
Гэрэл зургийг: David Ramos/ Getty Images
Хуульчлагдаагүй хайр
Ерөнхий сайд Тони Эббот өөртэйгээ гэрлэж буйг өгүүлсэн ханын зургийг Скотт Марш зуржээ. Австраличууд ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх саналаа шуудангаар бөглөж явуулах юм.
Гэрэл зургийг: Mark Kolbe/ Getty Images
Шагналын тавцан
АНУ-д зохиогдсон Кевин Андерсоны нэрэмжит нээлттэй тэмцээнд түрүүлсэн Рафаэл Надал гэрэл зурагчдийн өмнө шагналаа тэврэн зогсоно. Нью Йорк, АНУ
Гэрэл зургийг: Jewel Samad/ AFP/Getty Images
Хүндэтгэл үзүүлэхээр хүлээгсэд
9/11-ний террорист халдлагын золиос болсон Flight 93-ийн зорчигчдийн дурсгалыг хүндэтгэхээр Дурсгалын музейн үүднээ дугаарлан зогсогчид. Шанксвилл, АНУ
Гэрэл зургийг: Jeff Swensen/ Getty Images
Эх сурвалж: www.EAGLE.mn