21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО ЭХЭЛЛЭЭ

2017 оны 09 сарын 26 нд

           Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь өнөөдөр ӨМӨЗО-нд эхэллээ. Тус арга хэмжээ Хөх хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байгаа ба 9-р сарын 30-ын өдөр хүртэл үргэлжлэх юм. 

    Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон хамтран зохион байгуулж байгаа. Хоёр талын ажлын хэсэг 2017 оны 8-р сард Бээжин болон, Улаанбаатар хотноо тустус хуралдаж энэ талаар мэдээлэл хийж байв. 

  Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хурлын үеэр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн “2015 онд зохион байгууллагдсан Монгол-Хятадын экспод манай улсаас 500 гаруй аж ахуй нэгж үйлдвэрлэгчид оролцож, 4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Харин энэ жил  Монгол улсаас аль болох олон аж ахуй нэгж оролцуулж, бараа бүтээгдэхүүний нэрийг төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Энэ жил 21 аймгийн аж ахуй нэгжийг хамруулахаар ажиллаж байна. Цаашид хилийн орчмын худалдааг тогтмол зохион байгуулж үндэсний үйлдвэрлэгчдийнхээ борлуулалтыг  дэмжинэ” гэжээ.

Хятад-Монголын олон улсын соёлын долоо хоногийн нээлтийн үдэшлэг

   Уг үзэсгэлэнд 30 орон зочноор оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна. 

  Тэгвэл өнөөдөр Солонгонюьс.мн сайтад мэдээллэснээр: "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье" сэдвийн дор үзэсгэлэн, хурал форум, хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулаж, экспод оролцож буй аж ахуйн нэгжүүдэд санал бодлоо солилцох индрийг хангана. 

       Экспогоор ард иргэдэд зориулсан олон үйл ажиллагааг зохион байгуулж, нийтэд хүргэх болно" гэжээ.

Арга хэмжээний хөтөлбөр:

AYANGA.MN



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0