
Хөнгөлттэй үнээр эм олгох эмийн сангуудын санхүүжилт дуусна гэж байдаггүй
Бид эрүүл мэндийн даатгалд зориулж сар бүр мөнгө төлдөг. Гэхдээ тэрхүү төлдөг мөнгөнийхөө хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сар бүр авч чадаж байна уу гэвэл үгүй юм. Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон мэс засалд орох үед л эрүүл мэндийн даатгалын дэвтрийн ашиг тус гардаг гэж хэлж болно.
Өөрөөр эрүүл мэндийн даатгалын дэвтэр энгийн амьдралын хэмнэлд бидэнд нэмэр болох нь ховор. Ханиад хүрэх, бие тавгүйрхэх мэтийн асуудал тулгарахад бид үнэтэй эмнүүдийг өөрсдийн мөнгөөрөө л худалдаж авдаг. Ядахад эмнүүдийн үнэ өртөг өндөр байдгийг хэлэх үү, цалингаас цалингийн хооронд амьдардаг зарим иргэд өөрийн уудаг болон хүүхдийнхээ эм тарианд түрийвчээ хоослох нь элбэг тохиолддог.
Даатгуулагч эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар жилд 132800 төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй, 132 төрлийн эмийг 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой гэсэн үг юм.
2011 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан. Энэ журам нь эрүүл мэндийн даатгал төлдөг 0-оос дээш насны бүх иргэн даатгалаар 178 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болсон. Тэрчлэн улсын хэмжээнд хөнгөлөлттэй үнээр эм худалддаг 778 эмийн сан байна.
Үүнээс Улаанбаатар хотод 230 орчим нь бий. Эдгээр эмийн сангаас иргэд 50-90 хүртэл хувиар нэр бүхий 900 брэндийн эмийг хөнгөлж авч болдог байна. Дэлхий нийтэд зайлшгүй шаардлагатай эм болон бэлдмэлийн үнэ хэт өндөр орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ.
Харамсалтай нь манай иргэд энэ талаар мэдээлэл дутмаг байгаагаас тэр бүр эрүүл мэндийн даатгалынхаа ашиг тусыг хүртэж хөнгөлөлттэй үнээр эм авч чадахгүй байна. Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг ЭМ-ийн даатгалын сангаас төлж даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр эм авах эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний нэг төрөл юм.
Өөрөөр хэлбэл ЭМ-ийн даатгал төлдөг 0-ээс дээш бүх насныхан эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт оршин суугаа хорооны Өрхийн эмнэлгийн эмчдээ хандах нь зүйтэй.Өрхийн эмчийн бичиж өгсөн тамгатай эмийн жорыг иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрийн хамт хавсарган “Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан” гэх хаягтай эмийн сангуудад үйлчлүүлснээр тухайн эмийг 80 хүртэлх хувиар хямдруулан авах эрхтэй. Эмийн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн дотор хүчинтэй байх бөгөөд жоронд ямар нэгэн үг, үсгийн засвар ороогүй байх шаардлагатай аж.
Харин дээр дурдсанчлан харьяаныхаа өрхийн эмнэлэгт үзүүлж байж эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хамт очиж эмийн сангаар үйлчлүүлээд байх хүн манайд тэр бүр байдаггүй. Өрхийн эмнэлэг хаасан амралтын өдрөөр бие нь өвдсөн хүмүүс хөнгөлөлттэй үнээр эм худалдан авч чадахгүйд хүрч байгаа юм. Түүнчлэн эмийн сангууд яг ямар ямар эм байгааг иргэдэд хэлдэггүй нь иргэдийг эргэлзэхэд хүргэдэг. Тодруулбал иргэд аль болох үнэ өртөг өндөртэй эмүүдийг хөнгөлөлттэй үнээр авахыг боддог ч эмийн санчид уг эм жагсаалтад байхгүй хэмээн хэлдэг. Харин 400, 500 төгрөгийн үнэтэй эмүүдийг хөнгөлөлттэй үнээр олгодог нь иргэдэд тэр бүр таалагддаггүй.
Мөн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийн жагсаалтад орсон өндөр үнэтэй эм дууссан хэмээн өгдөггүй нь бас нэг бэрхшээл юм. Бас хаяг байршил зааж өгсөн нь иргэдэд хүндрэл учруулж байна. Шөнө оройн цагаар яарч сандарсан үедээ өнөөх эмийн санг нь хайгаад явах боломжгүй зэрэг бэрхшээлүүд байна.
Иймээс л иргэд сар бүр цалингаасаа автоматаар өгч байгаа хэдий ч үүнийхээ үр дүнг хүртэж чадахгүй өөрсдийн мөнгөөрөө эм худалдан авсаар байна. Иймд салбар хариуцсан яам тамгын газрын албан тушаалтнууд энэхүү ажлаа иргэдэд хүрч чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийж үр дүнг нь эргэж хараасай хэмээн хүсэж байна.
Манай улс эмийн хэрэглээнийхээ 70-80 орчим хувийг гаднаас импортолдог тул эмийн сангуудад худалдах үнэ хэт өндөр байдаг аж.
Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цагт өндөр настан болон хүнд өвчтэй хүмүүст эмийн хөнгөлөлт маш том дэмжлэг болж буй нь тодорхой. Харамсалтай нь, сүүлийн үед энэхүү эмийн хөнгөлөлтийг авахад нэлээд түвэгтэй асуудал болоод байна. Эмийн сангуудад сарын эхээр болон сүүлчээр санхүүжилт дууссан гэдэг нэрээр даатгалаар эм олгохгүй байгаа юм.
Тэр дундаа хүн ам ихтэй захын дүүрэг, хороололд бүтэн нэг сарын ердөө хоёр, гуравхан өдөр л хөнгөлөлттэй эм худалдаад бусад цагт санхүүжилт дууссан гэдэг тайлбарыг өгч байна. Үүний цаана шаардлагатай эмээ авч чадахгүй cap гаруй хүлээдэг хүмүүс хохирсоор. Тэдний дийлэнх нь хүнд өвчтэй болон өндөр настнууд, бага насны хүүхдүүд байдаг.
Хөнгөлөлттэй эм иргэдийн халааснаас гарах зардлыг овоо хэмнэдэг. Гэхдээ тэрхүү хөнгөлттэй үнээр очих ёстой эмнүүд эзэддээ хүрч чадахгүй байна.
Иргэд хөнгөлөлттэй үнээр эм авах гээд очихоор гэрээт эмийн сангуудын үүдэнд “Санхүүжилтгүй тул хөнгөлөлттэй эм олгохгүй” гэсэн бичиг наасан байдаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 230 эмийн сангуудын ихэнх нь санхүүжилт байхгүй гэсэн үгээр иргэдийн амыг тагладаг.
Нийгмийн даатгалын ерөнхий газар эмийн сангуудтай гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний мөнгөний хязгаар тогтоож, санхүүжилт олгодог аж. Гэтэл санхүүжилт авч байгаа эмийн сангууд мөнгөө жигд зохицуулаагүйгээс ийм асуудал үүсдэг бололтой. Нөгөөтэйгүүр, олон хүн эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх тухай журмын талаар тодорхой мэдээлэлгүй байдаг. Гэтэл зарим нь үүнийг овжноор ашиглаж, эмийг хямд үнээр бөөндөж аваад, цааш нь дамлан зардаг байж болзошгүй байна.
Эрүүл мэндийн даатгал нь нийгмийн даатгалын таван сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Иймээс эрүүл мэндийн даатгалын төсөв хөрөнгө даатгуулагчийн цуглаж байгаа шимтгэл улсын төсвийн адилаар даатгуулагчаас тодорхой хэмжээний мөнгө авч, эргүүлэн зарцуулах журамтай.Төсөв мөнгө Шилэн дансны тухай хуулиар цахим сайтад бүгд нээлттэй байдаг гэнэ. Хуулиар иргэн бүр заавал даатгуулах ёстой байдгаас 93 хувь нь хамрагдаж байна.
Жилд нэг эмийн санд том жижгээс нь хамааран 10-20 сая, сард 1-2 сая төгрөг ногддог гэсэн тооцоо бий.
Томоохон эмийн сангуудын төсөв харьцангуй өндөр байдаг. Албаны хүний хэлж байгаагаар “Санхүүжилт дуусах асуудал байхгүй. Бид cap сард нь мөнгө төсөвлөдөг. Санхүүжилт тасрах асуудал огт байхгүй. Магадгүй өмнөх сардаа төсөв хэтрүүлчихсэн байж мэднэ” гэх. Тэгэхээр эмийн сангууд төсвөө зөв зарцуулж чаддаггүй байх нь.
Мөн эмийн хөнгөлөлт дээр зарим нэг санаа зовоосон асуудал гарч байгаа. Таньдаг өрхийн эмчээрээ өндөр үнэтэй эмүүдийг бичүүлж авч байна. Үүгээр зогсохгүй өрхийн эмч нар өөрийн нэр дээр болон хамаатан садан хүний нэрээр өндөр үнэтэй эм бичиж авдаг зүй бус үйлдэл гарч байна.
Энэ асуудал нэг хэсэг олон хүний бухимдлыг төрүүлж байсан. Тэгвэл холбогдох газраас өрхийн эмнэлгүүдэд хяналт тавьж эхэлсэн байна.
Бүх тогтолцоо нь программ хангамжаар явдаг болсон учир хяналт тавихад амар болсон гэлээ. Регистрийн дугаарыг нь хийхэд л тухайн хүний бүтэн жил авсан эм нэрээрээ, хэдэн ширхэг авсан нь гараад ирдэг юм байна.Энэ тандалтыг улирал бүр хийдэг. Өнгөрсөн жил гэхэд л нэг хүн 800 гаруй антибиотик авсан байх жишээтэй гарсан байна.
Эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангууд нь иргэд, даатгуулагчдад “Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ”-г харагдахуйц газар ил, тодоор бичиж байрлуулсан байх, өрх, сум, багийн эмч нар хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэхтэй холбоотой мэдээллийг өгөх үүрэгтэй ч энэ нь төдийлөн хангалтгүй байна.
Эрүүл мэндийн “даатгуулагчид” гэдэгт ямар хүмүүс багтах нь зарим хүмүүс тодорхой бус байж болох юм. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцдаг. Тэгвэл “даатгуулагчид” гэдэгт цалин хөлснөөсөө сар бүр шимтгэлээ төлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, шимтгэлээ өөрөө төлж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, шимтгэлээ өөрөө эсвэл Хүний хөгжил сангаас төлүүлж байгаа малчид, оюутан суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд, төр шимтгэлийг нь хариуцан төлдөг 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ асарч байгаа эхчүүд, хугацаат цэргийн албан хаагчид, Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр авч байгаа иргэд хамаарах юм.
Үүнд хамаарах даатгуулагчид аль нутаг дэвсгэрийн засаг захиргааны харъяалалд байна тухайн нутаг дэвсгэрийнхээ уг журамд хамааралтай улсын болон хувийн эмийн сангаар үйлчлүүлэх учиртай. Ингэхдээ ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг эмийн жорын маягтад бичүүлэн, нэг маягтад 3-аас илүүгүй нэр төрлийн эмийг “эмийн ерөнхий нэршлээр” бичсэн байх шаардлагатай юм.
Гэхдээ эмч нь тухайн өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийг баримтлан эмийн жорыг нэг удаад 5 хүртэл хоногийн тунгаар бичих ёстой. Харин удаан хугацаагаар хэрэглэгдэх уналт таталтын эсрэг, дааврын, цусны даралт, салга өвчин эмчлэх, сэтгэцийн эмгэгт хэрэглэх, чихрийн шижин эмчлэх, бамбай булчирхайн даавар, элэг цусны үйл ажиллагаанд нөлөөлөх болон элэг хамгаалах эм, бэлдмэлийг 30 хүртэлх хоногийн тунгаар бичиж болох бөгөөд эмчийн бичиж өгсөн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар зохицуулагдсан байна.
Даатгуулагчид эмийн сангаас эмээ авахдаа харьяалагдах сум, хороо, багийн эмчийн бичиж өгсөн жорын бичиг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ авч очин хөнгөлүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Иймд даатгуулагчид аливаа өвчнөөр өвчилж, хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон эмийг эмчийн жороор бичүүлсэн бол Нийгмийн даатгалын сангаас олгосон эрхийнхээ хүрээнд тухайн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч байх эрхтэй гэдгийг санах хэрэгтэй.
2017 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭ БҮХИЙ ЭМИЙН САН
№ |
ЭМИЙН САН |
ХАЯГ, БАЙРШИЛ |
УТАС |
НЙИСЛЭЛ |
|||
Баянгол дүүрэг |
|||
1 |
Азифарм ХХК "Ази-25" |
4-р хороо, 2-р хороолол, ЭТӨЧөлөө-41 тоот |
99047233 |
2 |
Азифарм ХХК "Бичил" |
12-р хороо, 6-р бичил хороолол, 5 Б байр, 76 тоот |
70074414 |
3 |
Амгай Ойл ХХК "Мөнгөн" |
3-р хороо, Нарны хороолол, 5-р байр, 1 тоот |
88020634 |
4 |
Аминшүүдэр |
19-р хороо, Прадоксын зүүн талд, 61-р байр |
360680 |
5 |
Ариун Монгол ХХК "Армон 2" |
1-р хороо, Хос Өргөө-2 хотхон, 21-р байр, 3 тоот |
99025599 |
6 |
Ар соргозон |
7-р хороо, Говь саун цогцолборын баруун талд, 69-р байр, 1 тоот |
88068833 |
7 |
Астрафарм Наран |
8-р хороо, 54-р сургуулийн баруун талд, 35-р байр, Б заал |
99095835 |
8 |
Ач-Үр ХХК "Ачфарм-10" |
5-р хороо, ЭТӨЧөлөө, 76-р байр |
90196612 |
9 |
Батбямба ХХК "Даш" |
13-р хороо, 3-р хороолол, Оргил худалдааны төвийн хойно, 1-р байр, 4 тоот |
99171828 |
10 |
Баянгол мед ХХК "Баянгол эм" |
11-р хороо, 4-р хороолол, Эх нялхасын төв гудамж, 21 А байр |
99019547 |
11 |
Би Жи Си Би ХХК "Баялаг" |
21-р хороо, Горкийн 18-р гудамж, 535 тоот |
96653873 |
12 |
Буяндэлгэмэл |
10-р хороо, 3-р хороолол, 27 А байр |
88703437 |
13 |
Бүтээгчплазма |
5-р хороо, 10-р хороолол, Сувилахуйн сургуулийн баруун урд, 91-1 байр, 25 тоот |
99160421 |
14 |
Бэдэргарав ням |
18-р хороо, хуучин Таван-Эрдэнэ захын урд, 46-р байр, 1 тоот |
88110142 |
15 |
Бэйссан |
1-р хороо, 7-р байр, 4 тоот |
99115956 |
16 |
Бэриш фарм |
15-р хороо, 3-р хороолол, Эх нялхасын эмнэлгийн баруун талд, 28-р байр, 4 тоот |
360042 |
17 |
Гашуун булаг |
12-р хороо, 6-р бичил хороолол, 15-р байр, 1 тоот |
96688649 |
18 |
Еврофарм ХХК "Евро-модны 2" |
17-р хороо, 4-р хороолол, 36 А байр, 3 тоот |
70133070 |
19 |
Их төгөл |
5-р хороо, ЭТӨЧөлөө, 89 тоот |
89091903 |
20 |
Их шүүдэргэнэ 2 |
6-р хороо, ЭМЖЖ эмнэлэгтэй 14 А байр |
99098152 |
21 |
Их шүүдэргэнэ Ариунаа 2 |
6-р хороо, Кукюшузан 1-р байр, 1 тоот |
96663530 |
22 |
МАГО ХХК "Магофарм" |
19-р хороо, 4-р хороолол, 51-р байр, үйлчилгээний төв |
305893 |
23 |
Монос УБ - 10 /Верофарм/ |
6-р хороо, 10-р хороолол, 40-р байр, 1 тоот |
1800-1883 |
24 |
Монос УБ - Ганзам |
3-р хороо, 2-р хороолол, 51-р байр |
1800-1883 |
25 |
Монос УБ - 3 |
17-р хороо, 4-р хороолол, 36 А байр, 2 тоот |
1800-1883 |
26 |
Монос УБ - 6 |
12-р хороо, бичил хороолол, 6 Б байр, 75 тоот |
1800-1883 |
27 |
Монос УБ - Магда |
18-р хороо, 4-р хороолол, Магда худалдааны төвийн байр |
1800-1883 |
28 |
Монос УБ - Наран фарммаркет |
3-р хороо, Нарны хороолол, 2-р байр, 1 тоот |
1800-1883 |
29 |
Монос УБ - Төмөр зам |
1-р хороо, 9-р байр, 3 тоот |
1800-1883 |
30 |
Монос УБ - Туул |
2-р хороо, Чингүнжавын гудамж 9 |
1800-1883 |
31 |
Монос УБ - Энхжин фарммаркет |
7-р хороо, ГССҮТ-ийн дэргэд |
1800-1883 |
32 |
Мөнхжил |
12-р хороо, 6-р бичил хороолол, 6 А байр, 76 тоот |
70149367 |
33 |
МЭИК Фарммаркет-5 |
5-р хороо, Монгол хьюндай эмнэлгийн баруун талд |
1800-1923 |
34 |
МЭИК Эмийн сан-3 |
18-р хороо, 4-р хороолол, Капитал хотхон |
1800-1923 |
35 |
МЭИК Эмийн сан-5 |
6-р хороо, Топаз эмнэлгийн байр |
1800-1923 |
36 |
Намуун дэлбээ |
5-р хороо, Улсын 3-р төв эмнэлгийн зүүн талд, 91-р байр 2 тоот |
70283464 |
37 |
Намуунтамир фарм |
7-р хороо, 4-р хороолол, 12-р байр, 112 тоот |
99186494 |
38 |
Нинжнаваг Нархан |
3-р хороо, Нарны хороолол, 11-р байр, 39 тоот |
99080495 |
39 |
НОБО 1 |
18-р хороо, 4-р хороолол, Таван Эрдэнэ хүнсний |
300834 |
40 |
Нуган ХХК "То Доктор" |
20-р хороо, Нөхөрлөлийн гудамж, 4-р байр, 2 тоот |
88021546 |
41 |
Өлзий дэн /Аллерги мед/ |
1-р хороо, Аллерги мед эмнэлэг дотор |
97117623 |
42 |
Палома ХХК "Зуун наст фармаци" |
4-р хороо, Төгс ялгуу ХХК-ий байр |
99145977 |
43 |
СУБД ЗБН - 1 |
5-р хороо, 10-р хороолол, 10-р байр, 2 тоот |
317061 |
44 |
Тавин Ус - 2 "Эмийн сан 2" |
12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатарын гудамж |
99175357 |
45 |
Тавин Ус - 5 |
1-р хороо, Богд ар хотхоны зам дагуу, 22 А тоот |
327416 |
46 |
Төгөлдөр-Ариун жавхлангууд ХХК "Жавхлан" |
19-р хороо, Өргөө кино театерын замын урд, 60-р байр, 76 тоот |
99042772 |
47 |
Төхөм фарм ХХК "Төхөм" |
15-р хороо, 3-р хороолол, Ачлал их дэлгүүрийн зүүн хойно, 23 А байр, 112 тоот |
70120512 |
48 |
Үнээн рашаан |
17-р хороо, Саруул дэнж хотхон, 40 В байр,1 тоот |
77306800 |
49 |
Хаадын тун |
13-р хороо, Өргөө кино театерын ард, 5-р байр, 4 тоот |
95202199 |
50 |
Хайгрэйд ХХК "Хос-Анар" |
18-р хороо, 34 байр |
99009238 |
51 |
Хангарьд фарм ХХК "Хангарьд" |
7-р хороо, 12-р байр, 145 тоот |
89195379 |
52 |
Хан зүрх |
7-р хороо, хорооллын эцэст, 29-р байр, 220 тоот |
368080 |
53 |
Хос төмөр зам ХХК "Төмөр зам" |
4-р хороо, Төмөр замын нэгдсэн эмнэлгийн амбулаторийн байранд |
99104095 |
54 |
Хөх батраш ХХК "Батраш хороолол" |
17-р хороо, 4-р хороолол, БГД-ийн ЭМНДХ-ийн баруун урд, 73-р байр, 83 тоот |
99194572 |
55 |
Хүрмэн хороолол |
13-р хороо, Solo mall худалдааны төв, 107 тоот |
99003337 |
56 |
Хүрмэн Гранд плаза |
2-р хороо, 2-р хороолол, ЭТӨЧөлөө 46, Гранд Плаза В1-09 |
88007098 |
57 |
Хүрмэн ТЗ |
4-р хороо, 2-р хороолол, СОТ-1 байр, 3 тоот |
99003337 |
58 |
Цаа-Од ХХК "Алтанзул" |
7-р хороо, Ард аюушийн гудамж, 90/6 101 тоот /ГССҮТ-ийн баруун талд Медтрама эмнэлгийн байранд / |
94318385 |
59 |
Цахиур төмөр ХХК "Агарфарм-101" |
5-р хороо, 10-р хорооллын автобусны буудлын ард, 32-р байр |
70185999 |
60 |
Цэгцүүхэй |
5-р хороо, 7-р байр, 39 тоот |
99760769 |
61 |
Эм Би Би Жэй |
18-р хороо, 4-р хороолол, Модны 2, 35А байр |
99119059 |
62 |
Эн Би энд Ди Би ХХК "Оранже" |
3-р хороо, Нарны хороолол, 7-р байр, 124 тоот |
96664809 |
63 |
ЭНТО - 1 |
17-р хороо, 4-р хороолол, 36-р байр, 74 тоот /Модны 2 автобусны буудлын дэргэд/ |
70145944 |
64 |
ЭНТО - 2 |
4-р хороо, 2-р хороолол, 2-р байр, 44 тоот |
70135944 |
65 |
Юнимед |
1-р хороо, Ган зам дэлгүүрийн хажууд, 11-р байр, 17 тоот |
93203343 |
Баянзүрх дүүрэг |
|||
66 |
Аагфарма |
1-р хороо, 12-р хороолол, Их тойруу 111 |
99003337 |
67 |
Азифарм ХХК "Баянзүрх" |
16-р хороо, Саруул тэнгэр хотхон 45-5 тоот |
70072214 |
68 |
Азифарм ХХК "Соманг" |
15-р хороо, 13-р хороолол, ЭТӨЧөлөө 49-р гудамж, 102 тоот |
70074420 |
69 |
Алтанмэлмий 1 |
4-р хороо, 15-р хороолол, 65-р байр, 23 тоот өргөтгөл |
451232 |
70 |
Алтанмэлмий 2 |
28-р хороо, Хужирбулангийн эцсийн буудлын хажууд, үйлчилгээний төвийн 2 давхарт |
88601109 |
71 |
Амин-Эрдэнэ |
8-р хороо, Эрдэнэтолгойн 35-2, Их худагтай ХХК-ий байр |
91164410 |
72 |
Аньсны-Амт |
8-р хороо, Харуул Алтай хотхон, 106-р байр, 83 тоот |
99226373 |
73 |
Астрафарм маркет |
4-р хороо, Американ дэнж 2 хотхон, 44 Б байр, 136 тоот |
99075835 |
74 |
Ачит тун |
21-р хороо, Дарь эхийн хуучин эцсийн автобусны буудлын ард |
91901979 |
75 |
Ач-Үр ХХК "Ачфарм трейд" |
15-р хороо, Алтан-Өргөө цогцолбор, 72-р байр, 1 тоот |
99116284 |
76 |
Ач-Үр ХХК "Ачфарм" |
18-р хороо, 13-р хороолол, 10-р байр, 145 тоот |
456612 |
77 |
Бага Артын Энгэр |
14-р хороо, Цагаан хуаран хотхон, 86 В байр, 6 тоот |
99847123 |
78 |
Би Жи Си Би ХХК "Баялаг 2" |
2-р хороо, Б.Доржийн гудамж, 13-5 байр, 62 тоот |
96623873 |
79 |
Бишрэлт Манал |
26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн чанх урд Sunrise town 405-р байр, 103 тоот |
88110585 |
80 |
Бүжинлхам ХХК "Цэцэн-Уул 1" |
26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд, Sunny town 830-р байр, 18 тоот |
95227334 |
81 |
Бүжинлхам ХХК "Цэцэн-Уул 2" |
10-р хороо, Амгалан худалдааны төвийн замын урд, Наран Амгалан компаний байр |
94771495 |
82 |
Гамбатрейд /БЗД-12/ |
12-р хороо, Шөнийн дэлгүүрийн буудал, Наранбилэг |
77070032 |
83 |
Гамбатрейд /БЗД-14/ |
14-р хороо, Жуковын автобусны буудал, 79-р байр |
77070032 |
84 |
Гашуун булаг фарм |
26-р хороо, Баянмонгол хороолол, 416-р байр |
99638814 |
85 |
Грийн мед |
25-р хороо, 13-р хороолол, 84-р байр, 4 тоот |
99059847 |
86 |
Гүн-Ам |
2-р хороо, Хас худалдааны төвийн 2 давхарт |
98093636 |
87 |
Гүн тулга |
22-р хороо, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн байр |
70160209 |
88 |
Дээдийн Дээд ХХК "Маралтуяа" |
8-р хороо, 6-р байр, 1 тоот |
89980333 |
89 |
Еврофарм ХХК "Евро-эрдэнэ" |
8-р хороо, Эрдэнэтолгойн 40-р гудамж, 248-р байр, 10 тоот |
70153070 |
90 |
ЕЭС |
5-р хороо, БЗД-ийн эрүүл мэндийн төвийн байранд |
89941265 |
91 |
ЕЭС ХХК "Заяа" |
15-р хороо, Намьянжүгийн гудамж, 3-5 байр |
89201265 |
92 |
Зүртбаян ХХК "Баянбулаг" |
27-р хороо, НЭМООЛ дэлгүүрийн өргөтгөл |
88003873 |
93 |
Итгэл жам фарма ХХК "Итгэл жам" |
15-р хороо, 13-р хороолол, 6-р байр, 75 тоот өргөтгөл |
99120281 |
94 |
Их бөөрөг ХХК "Гурван үр эко" |
7-р хороо, Сутай төвийн 2 давхарт |
99188987 |
95 |
Их хайстын шил ХХК "Улиастай фарм" |
4-р хороо, Гялс төвийн хажууд, 1-р байр, 33 тоот |
70157118 |
96 |
Их үйлс дэлгэрэх ХХК "Батраш Сансар" |
7-р хороо, Молор плазагийн 1 давхарт |
99259909 |
97 |
Их шүүдэргэнэ Ариунаа 1 |
5-р хороо, Хатантулга үйлчилгээний төвийн 1 давхарт |
96663530 |
98 |
EMCH engineering "Хаппи фарм" |
5-р хороо, Happy town хотхон, 72-р байр, 165 тоот |
77114822 |
99 |
Календула |
16-р хороо, 72-р хотхон, Дархан детект эмнэлгийн байр |
80088950 |
100 |
Маралхангай |
23-р хороо, Улиастай шинэ эцсийн автобусны буудал 801 Б |
94663660 |
101 |
Монгол фарм /Сансар БЗД-2/ |
2-р хороо, Доржийн гудамж, 13-6 байр, 61 тоот |
91159870 |
102 |
Монгол фарм - Шархад |
9-р хороо, Шархадны эцсийн буудал, А зогсоол |
96099499 |
103 |
Монос УБ - Амгалан |
10-р хороо, Гацууртын гудамж, Амгалан Зах |
1800-1883 |
104 |
Монос УБ - 16 |
19-р хороо, Да хүрээ гудамж, Саруул тэнгэр хороолол, 100-р байр, 4 тоот |
1800-1883 |
105 |
Монос УБ - Баянзүрх |
11-р хороо, Мандах нар төвийн байранд |
1800-1883 |
106 |
Монос УБ - Биоген |
18-р хороо, 13-р хороолол, Намьанжүгийн гудамж 2 |
1800-1883 |
107 |
Монос УБ - Ботаник |
12-р хороо, Ботаникийн эцэс, Оргил худалдааны төв |
1800-1883 |
108 |
Монос УБ - Офицер |
16-р хороо, Дандар баатрын гудамж, Хорго хотхон, 2-р байр, 2 А тоот |
1800-1883 |
109 |
Монос УБ - Сансар |
7-р хороо, 15-р хороолол, Баянцээл худалдааны төв |
1800-1883 |
110 |
Монос УБ - Хавдар |
18-р хороо, ХСҮТ-ийн 1 давхарт |
1800-1883 |
111 |
Монос УБ - Халдварт 18 |
14-р хороо, Консулын 20-481, ХӨСҮТ-ийн дэргэд |
1800-1883 |
112 |
Монос УБ - Энканто |
26-р хороо, Олимпын гудамж, Оргил худалдааны төвийн байранд |
1800-1883 |
113 |
Монфа трейд ХХК "Монфа-2" |
3-р хороо, Улсын 2-р төв эмнэлгийн байр |
99090926 |
114 |
Монфа трейд ХХК "Монфа-Сакатоник" |
15-р хороо, Бөхийн өргөөний зүүн талд |
95049400 |
115 |
Мөнххишиг |
5-р хороо, Кино үйлдвэрийн хойно 202-р байр, 1 тоот |
96989898 |
116 |
МЭИК Фарммаркет-2 |
12-р хороо, Ботаникийн эцэст Well мart худалдааны төвд |
1800-1923 |
117 |
МЭИК Фарммаркет-3 |
16-р хороо, цайз 16-р хороолол |
1800-1923 |
118 |
МЭИК Фарммаркет-7 |
16-р хороо, 16-р хороолол, Дандарбаатарын гудамж, 44-р байр |
1800-1923 |
119 |
МЭИК Фарммаркет-9 |
13-р хороо, Номин супермаркетийн зүүн жигүүр |
1800-1923 |
120 |
Нахиа импекс ХХК "Нахиа Улиастай" |
13-р хороо, Сургуулийн гудамж, 1298 тоот |
99005190 |
121 |
Нахиа импекс ХХК "Нахиа Энх" |
8-р хороо, Тэнгэр плаза супермаркетын ард, Эко констракшины 4-р байр, 9 тоот |
99788583 |
122 |
Нахиа импекс ХХК "Нахиа Эрдэнэ" |
18-р хороо, 13-р хороолол, Шинэ сонголт тавилгын дэлгүүрийн замын эсрэг талд, 13-р байр, 148 тоот |
95194266 |
123 |
Нахиа импекс "Нахиа" |
16-р хороо, 16-р хороолол, 16-р байр, 16 тоот |
480737 |
124 |
Нахиа импекс "Нахиа-Намуун" /БЗД-26/ |
26-р хороо, Баянмонгол хороолол, 14-р байр |
77222926 |
125 |
Оргил фарм |
5-р байр, 15-р хороолол, ХД 72-р байр, 163 тоот |
88096868 |
126 |
Оригмаг ХХК "Гялс" |
4-р хороо, 15-р хороолол, Гялс төвийн 201 тоот |
99179249 |
127 |
Өндөрхайрхандулаан ХХК "Болор тун" |
8-р хороо, 13-р хороолол, шинэ замын дагуу 45-р байр |
88118930 |
128 |
Өрнөх тэнгэр |
14-р хороо, 14-р хороолол Плехановын сургуулийн урд 50-р байр |
95153537 |
129 |
Палома ХХК "Зуун наст" |
18-р хороо, Намьанжүгийн гудамж 20 |
70002414 |
130 |
Палома ХХК "Зуун наст фарм" |
26-р хороо, Truе L хотхон 715-р байр, 102 тоот |
76058112 |
131 |
Сайхан сүмбэр |
8-р хороо, Ботаникийн эцсийн буудал |
99054328 |
132 |
Саргун Асрангуй |
1-р хороо, Токиогийн гудамж, 26-р байр, 3-р блок |
70072215 |
133 |
Супер тун |
26-р хороо, Олимп велаж 200-р байр, 1 тоот |
99292220 |
134 |
Сүвэн-Уул ХХК "Сүвэн фарм" |
4-р хороо, ЭТАЧөлөө-46 |
99177074 |
135 |
Сэрүүний эх ХХК "Хишигт" |
24-р хороо, Эрдэнэтолгойн 1-р гудамж, 38 А тоот |
86086686 |
136 |
Сэрүүний эх ХХК "Хишиг Ундрал" |
13-р хороо, Амгалан төрөх газрын зүүн ард, 116-р байр, 112 тоот |
99023090 |
137 |
Тавин Ус - 3 "Эмийн сан 3" |
5-р хороо, 15-р хороолол, Батмэнд ХХК-ийн байр |
98145152 |
138 |
Тайгамфарм 2 |
6-р хороо, Хан талст захын хажууд, Их манд ХХК-ий байр |
99095148 |
139 |
Төгс идэр жавхлан |
28-р хороо, Хужирбулангийн 11-н буудал |
99870417 |
140 |
Төхөм фарм ХХК "Төхөм эм" |
25-р хороо, 13-р хороолол, Наран плаза /хуучин Натур төв/-ын урд, 90-р байр, Б заал |
76060458 |
141 |
Тулга Bатт |
14-р хороо, 14-р хороолол, Нарны зам, 1-р байр, 2 тоот |
99776191 |
142 |
Угтаал булаг |
6-р хороо, Баянзүрх захын зүүн талд, 75-р байр, 1 тоот |
99099571 |
143 |
Хонгорсүлд ХХК "Хонгор" |
3-р хороо, 12-р хороолол, 7 А байр, 1 тоот |
450077 |
144 |
Хүрмэн Зүүн хүрээ |
14-р хороо, зүүн 4 зам, петровис шатахуун түгээх газрын хажууд |
70153858 99003337 88007098 |
145 |
Хүрмэн Сансар |
1-р хороо, 12-р хороолол, 5 А байр, 1 тоот |
70153858 99003337 88007098 |
146 |
Хэнз хонгор |
2-р хороо, Өртөөний 1-33 тоот |
99887201 |
147 |
Цахиур төмөр ХХК "Агарфарм Нарлаг" |
26-р хороо, Нарлаг өргөө хотхон, 722-р байр |
77107720 |
148 |
Цацраг фарм "Цацраг" |
26-р хороо, Нарлаг өргөө хотхон, 722-р байр, 3 тоот |
96079607 |
149 |
Цэнзээ |
13-р хороо, Кино үйлдвэрийн урд талын автобусны буудлын зүүн талд, 82-р байр, 3 тоот |
93390928 |
150 |
Эльбрус |
20-р хороо, Гачуурт сум, 12 айл 1-1 өргөтгөл |
70490155 |
151 |
ЭНТО - 4 |
8-р хороо, Улаанхуаран, ЭТӨЧөлөөний гудамж, 1-р байр, А блок, 2 тоот |
80090220 |
152 |
ЭНТО - 5 |
27-р хороо, Сэлбийн 9-р гудамж, 227 тоот |
86661532 |
153 |
Энэрэх Заяа |
16-р хороо, 16-р хороолол, 71-р байр, 16 тоот |
99038852 |
Сүхбаатар дүүрэг |
|||
154 |
Азифарм ХХК "Фарммаркет" |
4-р хороо, 50-н мянгат, 22-р байр, 23 тоот |
70072220 |
155 |
Азифарм ХХК "Сүхбаатар" |
8-р хороо, Оюутны гудамж, Авзага 10-р байр, 10-128 тоот |
70072216 |
156 |
Анбарай |
7-р хороо, 11-р хороолол, 8-р байр, 4 тоот |
88198885 |
157 |
Анхны нахиа |
8-р хороо, 11-р хороолол, 1-р байр, 289 тоот |
98009898 |
158 |
Арвижих Харлиун |
6-р хороо, Замбалай супермаркетын ард, 73-10 байр, 39 тоот |
88096904 |
159 |
Ариун тан |
10-р хороо, 7-р хороолол, Автоплазагийн замын эсрэг талд, 45-р байр, 73 тоот |
99047425 |
160 |
Аюн |
16-р хороо, 33-р буудал, Дэвжих дэлгүүрийн зүүн хойно худгийн хажууд, 19-р гудамж, 379 тоот |
99775395 |
161 |
Барагшун фарм |
8-р хороо, Сонор бизнес мэдээллийн төвд |
99866321 |
162 |
Баяннинж |
16-р хороо, 34-р гудамж, 96 тоот |
94447546 |
163 |
Бүжинлхам ХХК "Цагаан-Уул 1" |
8-р хороо, Хөгжим бүжгийн дунд сургуулийн хажууд, 13-р байр, 3 тоот |
319653 |
164 |
Бүжинлхам "Цагаан-Уул 2" |
11-р хороо, 7-р хороолол /14180/, барилгачдын 3-р гудамж, ногоон нуур 25, Pro One office |
99712637 |
165 |
Ганхос |
2-р хороо, Циркийн баруун талд, 13-р байр, 2 тоот |
323163 |
166 |
ГМ Мөнхнас ХХК |
14-р хороо, Хандгайтын Есөн эрдэнэ төв 22-99 |
99576945 |
167 |
Далайтун |
15-р хороо, 7 буудлын эцэс, Хүсэл төвд |
99880206 |
168 |
Дарвифарм ХХК "Дарви" |
11-р хороо, Дашчойлон хийдийн урд |
88036670 |
169 |
Долмалин |
6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно, 73-8 байр, 1-р орц |
99090036 |
170 |
Ихэр тана ХХК "Ихэр тан" |
6-р хороо, бага тойруу, 2-33 |
321561 |
171 |
Лаббо |
15-р хороо, Хан-Эрдэнэ ХХК-ий байр /Хүнсний дэлгүүр/ |
99105741 |
172 |
Лхадаш Хайрхан |
16-р хороо, бэлхийн 30-504 |
88818103 |
173 |
Монос УБ - Далай |
2-р хороо, 5-р хороолол, 14-р байр, 1 тоот |
1800-1883 |
174 |
Монос УБ - Метромолл |
6-р хороо, Сүхбаатарын гудамж 1, Метромалл худалдааны төвийн байр |
1800-1883 |
175 |
Монос УБ - Натурвит |
8-р хороо, 11-р хороолол, 1-184 тоот |
1800-1883 |
176 |
Монфа трейд ХХК "Монфа-СБД" |
11-р хороо, СБД-ын Эрүүл мэндийн төвийн байр |
96642050 |
177 |
Монфарм ХХК "Айланд" |
1-р хороо, Улсын их дэлгүүрийн 1-р давхар |
99094760 |
178 |
Мөнхийн жороо |
14-р хороо, Хандгайтын 33-р гудамж, 338 тоот |
83120400 |
179 |
Мөнхийн чидун ХХК "Чидунжин" |
5-р хороо, Авлигатай тэмцэх газрын замын урд, 39-р байр |
99997235 |
180 |
МЭИК Эмийн сан-1 |
3-р хороо, Тээвэрчдийн гудамж, МЭИК төв байр |
1800-1923 |
181 |
Нахиа импекс ХХК "Нахиа Фарм" |
10-р хороо, 7-р хороолол, Автоплазагийн замын эсрэг талд, 20-р байр, 17 тоот |
99272724 |
182 |
Нуган ХХК "NGN" |
17-р хороо, Дамбадаржаа шинэ буудалд байрлах ахуйн үйлчилгээний төвд |
88544335 |
183 |
Өлзий дэн /УНТЭ/ |
1-р хороо, УНТЭ-ийн дотор |
99023396 |
184 |
Өлзий дэн /UBH төв/ |
1-р хороо, UBH оффес сентерийн 4-р давхарт, 401 тоот |
77005353 |
185 |
Панда имтпэкс ХХК "Панда" |
7-р хороо, 5А байр 37 тоот |
99066589 |
186 |
Стронглижевел |
16-р хороо, Бэлхийн 33-р буудал |
99845325 |
187 |
Сэргэг |
11-р хороо, 7 буудлын эцэс, Бүрэн плазагийн 1 |
99849775 |
188 |
Тавин Ус - 1 "Эмийн сан 1" |
4-р хороо, 50н мянгат, 22-12 |
99175357 |
189 |
Тун Эрдэнэ фарма трейд "Ахмад" |
1-р хороо, УИД-ийн замын урд, 44-р байр, 1 тоот |
321583 |
190 |
Ургамал Эрдэнэ |
13-р хороо, Далайхүү худалдааны төвийн замын |
99062854 |
191 |
Хитч-Очир ХХК "Бүрд" |
12-р хороо, Цагдаагийн гудамж, Бүрд худалдааны төвийн С-1-2 |
99181912 |
192 |
Хонхондой фарм ХХК " Хонхондой 2" |
4-р хороо, Орос элчингийн баруун талд, 51-р байр, 1 тоот |
323485 |
193 |
Хонхонцэцэгийн дэлбээ |
6-р хороо, Бага тойруу, Хүнсний 4-н байрын |
96670425 |
194 |
Цаа-Од |
12-р хороо, Сансар үйлчилгээний төвийн 2-р давхарт |
99082879 |
195 |
Шинэ зун |
2-р хороо, Циркийн зүүн талд, 2 Б байр, 112 тоот |
314766 |
196 |
Эко шинэс |
7-р хороо, Дэлгэр үйлчилгээний төв, 1 тоот |
95137676 |
197 |
ЭМЖЖ |
1-р хороо, Өргөө амаржих газрын хажууд, өөрийн байранд |
99849010 |
198 |
Эм Эн Жи Би |
7-р хороо, Хангай хотхон, 512-р байр, 3 тоот |
89804268 |
199 |
Энхбосголт ХХК "Энхүүлэй" |
3-р хороо, Naran mall-ын урд, 45-р байрны эмийн сан |
99088727 |
200 |
ЭНТО - 3 |
18-р хороо, Бэлхийн 52-р гудамж, 251 тоот |
357248 |
201 |
Эрхэс туяа |
11-р хороо, Ахмадын хотхон, 901-р байр, 5 тоот |
99145493 |
Сонгино-хайрхан дүүрэг |
|||
202 |
Агьнан ХХК "Цахирмаа" |
11-р хороо, Хөтөлийн буудал |
99060291 |
203 |
Азифарм ХХК "Залуус" |
18-р хороо, Толгойтын 18101 Москвагийн гудамж, 48 Б байр 1-1 |
88482350 |
204 |
Азифарм "Содон" |
21-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Содон хорооллын 101-р байр 1-101 |
80089096 |
205 |
Ананас |
9-р хороо, Баянхошууны шинэ эцсийн буудал |
99835871 |
206 |
Аржү |
2-р хороо, Орбитын /Толгойтын хуучин эцсийн буудал/ 36-р гудамж, 615 А тоот |
99686103 |
207 |
Ариун тан 2 |
20-р хороо, Энхжин босса худалдааны төвийн байр |
95110181 |
208 |
Арцат фарм |
29-р хороо, Москва хороолол, 135 А байр |
88702978 |
209 |
Астелла |
21-р хороо, Баянхошууны хөтөл төв дотор |
96689450 |
210 |
Астрафарм |
4-р хороо, Толгойт Бага нарангийн 44-р гудамж, өөрийн байранд |
70175238 |
211 |
Астрафарм жамьянмядаг |
19-р хороо, 21-р хороолол, 7 А байр, 3 тоот |
99180893 |
212 |
Бадрангуй үйлс ХХК "Улз" |
22-р хороо, Орбитын тойрог, Хилчин гудамж, 45-1 тоот |
94984588 |
213 |
Байдраг гурван сайхан |
22-р хороо, Хилчилн хотхон, 45-р байр, 2 тоот |
88115132 |
214 |
Батчингүрэн ХХК "Увидаст" |
3-р хороо, Толгойтын эцсийн буудлын зүүн талд, Шөнийн дэлгүүр автобусны буудал дээр |
99983820 |
215 |
Билэгдэлгэрэх далай |
27-р хороо, Гэгээн манал эмнэлэг дотор |
99289072 |
216 |
БМИБТ ХХК "Идэр" |
2-р хороо, Толгойтын 60-р гудамж, 2 тоот |
99056679 |
217 |
Дашка ХХК "Болор" |
13-р хороо, Цамбагарав 9-р байр, 2-р орц, 37 тоот |
99128385 |
218 |
Еврофарм ХХК "Евро-снип" |
19-р хороо, Үйлдвэрчний 73-р байр |
94004074 |
219 |
Еврофарм ХХК "Евро-хархорин" |
15-р хороо, 1-р хороолол, 19-р байр, 292 тоот |
70183070 |
220 |
Еврофарм ХХК "Евро-цамба" |
14-р хороо, 1-р хороолол, 13-р байр, 150 тоот |
70189770 |
221 |
Жаяа фарм |
15-р хороо, Хархорины 19-р байрны аркны 253 тоот |
99224162 |
222 |
Зол баян арвижих |
18-р хороо, Таван шарын автобусны буудлын ард, 54-р байр, 1 тоот |
96337755 |
223 |
Зууны дэвшил 1 |
5-р хороо, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн ард, 5-р хорооны байрны хажууд |
96440889 |
224 |
Их шүүдэргэнэ |
29-р хороо, Драгон холдингийн байр |
99098152 |
225 |
Лхам ундрам |
5-р хороо, Орчлон хороолол, 44-р байр, 1 тоот |
99907146 |
226 |
Монос УБ - Мөнхжин |
13-р хороо, СХД-ийн эрүүл мэндийн төвийн байранд |
1800-1883 |
227 |
Монос УБ - Сонсголон |
20-р хороо, Сонсголонгийн тойруу-5 |
1800-1883 |
228 |
Монос УБ - Таван шар |
18-р хороо, Таван шар өргөн чөлөө 153/07-р байр, 1 давхарт |
1800-1883 |
229 |
Монос УБ - Толгойт |
4-р хороо, Арвайн үндэс худалдааны төв |
1800-1883 |
230 |
Монос УБ - Хархорин фарммаркет |
17-р хороо, Москвагийн гудамж 13А байр |
1800-1883 |
231 |
Мөнхгүндэл ХХК "Цэлмэг" |
22-р хороо, Тахилтын 3-р гудамж 22 |
89068028 |
232 |
Мөнх түшээ |
21-р хорооллын автобусны буудал 8А байр 38 тоот |
96650677 |
233 |
МЭИК Фарммаркет-4 |
17-р хороо, 1-р хороолол, Пирамид үйлчилгээний төвд |
1800-1923 |
234 |
МЭИК Фарммаркет-6 |
18-р хороо, Таван шарын Well мart худалдааны төвд |
1800-1923 |
235 |
Намуунтамир |
17-р хороо, 1-р хороолол, 32-р байр, 7-р орц, 218 тоот |
70181515 |
236 |
Наран өгөөж хайрхан ХХК "Арвин тан" |
25-р хороо, Хайрханы 1-р гудамж, 35 тоот |
80215678 |
237 |
Наран өгөөж хайрхан ХХК "Ачит хайрхан" |
24-р хороо, Зээлийн 23-р гудамж, 7 тоот |
80215678 |
238 |
Нинжнаваг 1 |
15-р хороо, Хархорин захын чанх ард, 20-р байр, 76 тоот |
70283838 |
239 |
Нинжнаваг 2 |
29-р хороо, Москва хороолол, 3-р байр, 5 тоот |
70283878 |
240 |
НОБО 2 |
27-р хороо, Толгойтын гудамж, Чухаг хотхон, 32 А |
96609009 |
241 |
Номын хүрдэн ХХК "Түмэн тана" |
9-р хороо, Жанцангийн буудал |
99154316 |
242 |
Орхон сарнай |
10-р хороо, Баянхошууны эцэс, ЗБУ 22-р гудамж, 1-Б |
95764389 |
243 |
Тавин Ус - 6 |
11-р хороо, Амины орон сууц 3-8 тоот |
327416 |
244 |
Тод тун |
31-р хороо, Өлзийт манал өрхийн эмнэлгийн байр |
80809191 |
245 |
Торгонтуул |
15-р хороо, Хархорин захын замын эсрэг талын авбтобусны буудал, 19-р байр, 290 тоот |
70289908 |
246 |
Торгонтуул ХХК "Гэгээ" |
29-р хороо, Драгон холдингийн байр |
91916094 |
247 |
Торгонтуул ХХК "Намуун" |
6-р хороо, 91-р байр, 1 тоот |
91915014 |
248 |
Торгонтуул ХХК "Хунчир" |
11-р хороо, 11-р байр, 1 тоот |
91915014 |
249 |
Тунбилэг |
30-р хороо, Хамбын 2-р гудамж, 12 тоот |
91994451 |
250 |
Түмийбулаг |
2-р хороо, Орбитын 12-р гудамж, 150 А тоот |
99194962 |
251 |
Тэнүүн гоо |
22-р хороо, Боргил худалдааны төвд |
99167637 |
252 |
Хан-өндөр Хайрхан ХХК "Хан-Өндөр" |
18-р хороо, BSB дэлгүүрийн ард, 13 Б байр |
99977071 |
253 |
Хос Мөнхгал ХХК "Сант" |
14-р хороо, СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өөдөөс харсан 13-р байр, 149 тоот |
91093223 |
254 |
Хос Хун Трейд |
12-р хороо, 1-р хороолол, 2-р байр, 400 тоот, |
99166663 |
255 |
Цонхлон бүрэн |
19-р хороо, 21-р хороолол, СХД-ийн ЭМНДХ-ийн зүүн урд, 61-р байр |
99998403 |
256 |
Эв-Эрдэнэ |
13-р хороо, СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн ард, 11-р байр, 398 тоот |
70184244 |
Хан-уул дүүрэг |
|||
257 |
Авто лайн ХХК "Ингүүн" |
4-р хороо, Вива сити хороолол, М8-S2 |
88088116 |
258 |
Азифарм ХХК "Алтангадас" |
9-р хороо, Алтангадас хотхоны 57 тоот /Нисэх/ |
88482349 |
259 |
Алагийн булан ХХК "Түмэн тун" |
4-р хороо, Яармагийн 1-р буудал, 34-р сургуулийн чанх ард, Арцатын 10-672 |
99268652 |
260 |
Батрашфарм ХХК "Батраш" |
3-р хороо, Морьтон цогцолборын байр |
99115857 |
261 |
Баянсонгино |
12-р хороо, Биокомбинат 52-р байр, |
Эх сурвалж: http://today.mn/p/33786