21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

ИЗРАИЛИЙН ЕРӨНХИЙ САЙД НЕТАНЬЯХУ ХАХУУЛЬ АВСАН ХЭРЭГТ БУРУУТГАГДЛАА

2018 оны 02 сарын 14 нд

     Израилийн цагдаагийн газраас Ерөнхий сайд Биньяамин Нетаньяхуг хахууль авсан хэрэгт буруутган, “Хэргээ хүлээж торгууль төлөх ёстой” хэмээн мэдээллээ. Тэрээр хээл хахууль, залилангийн хэрэгт буруутгагдаж байгаа ба, мөрдөн шалгах ажиллагааны үед хууль зөрчсөн нь тогтоогдсон байна.

       Харин Ерөнхий сайд Нетаньяху энэхүү мэдэгдлийг үгүйсгэж, Израилийн телевизэд ярилцлага өгөхдөө “Би сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хашна, энэ асуудал нэг их газар авахгүй намжина” хэмээн хэлжээ.

     Биньяамин Нетаньяхугийн холбогдсон хэрэгт Израилийн сонины газрын эрхлэгч Едиот Ахаронот ч холбогдсон байна. Учир нь Нетаньяху тус сонины газарт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд, хариуд нь өөрийн нэр холбогсон асуудлыг халхлахыг хүсчээ.

     Тэгвэл уг хэргийг халхлан ташаа мэдээлэл нийтлэсэн сэтгүүлч ч бас торгууль төлөх ёстой гэж цагдаагийнхан үзэж байна.

     Түүнчлэн Биньяамин Нетаньяхуг буруутгаж байгаа хоёр дахь хэрэг нь хэт үнэтэй бэлэг сэлт авсан үйлдэл юм. Холливуудын алдартан Арнон Милкан 2009 онд Ерөнхий сайд Нетаньяхуд багадаа нэг сая шекел (283,000 ам.доллар) хүрэх үнэт бэлэг өгсөн байна. Ерөнхий сайд, Милканд АНУ-ын виз авахад нь туслаж, тэрээр хариуд нь оргилуун дарс, тамхи зэргийг багтаасан үнэ бүхий бэлгийг өгсөн гэж “Иерусалим Пост” сонин мэдээлжээ.

     12 жилийн турш засгийн газрын ордонд алба хашсан Биньяамин Нетаньяху 15 удаа хэрэгт холбогдож байсан. Гэвч тэдгээрийн олонхи нь үгүйсгэгдсэн. 68 настай Биньяамин Нетаньяху Ерөнхий сайдын албан тушаалд хоёр дахь удаагаа сонгогдон 9 дэх жилдээ ажиллаж байгаа юм. 
Дараагийн Израилийн ерөнхий сайдын сонгууль 2019 оны 11 дүгээр сард товлогджээ.

Эх сурвалж: BBC
Орчуулсан: Г.Цэвэлмаа

Редактор Ю.Шүрэнцэцэг



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0