21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

Д.Алтанхуяг дэлхийн аварга боллоо

2017 оны 06 сарын 17 нд

            Беларусын Минск хотод пауэрлифтингийн raw classic төрлийн насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, ахмадын ДАШТ болж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны долоон тамирчин оролцож байгаа юм. 

           Тэмцээний ахмадын 83 кг-ын жинд Д.Алтанхуяг 152.5 кг-ыг шахсанаар алт, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэв. Тус тэмцээний өсвөр үеийнхний -105 кг-д Д.Шижирбаатар, мастер-1 ангилалд С.Энхбат, 83 кг-д Д.Алтанхуяг, Ю.Сүх-Очир, -120 кг-д Ц.Баярхүү нар оролцох бол насанд хүрэгчдийн 93 кг-д Ц.Отгондалай, 105 кг-д Х.Энхболд хүч үзэх юм.  



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0