Г.Дашдорж: "Сарны бүжинг санагалзахын уянга" /ШИНЭ БҮТЭЭЛ/
Хоймор нутгийн унаган хүү, Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн Галбадрахын Дашдорж одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд өөрийн төрсөн хийгээд өссөн нутгийнхаа нэртэй "ҮҮР-БУЛАГ" яруу найргийн анхны номоо хэвлүүлж, шүлэг яруу найраг шимтэн унших дуртай уншигчдадаа хүргэж байсан билээ.
Мөн тэрээр саяхан "Сарны бүжинг санагалзахын уянга" нэртэй хоёр дахь номоо өлгийдөн авлаа. Уг номыг МУСГЗ, доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж багш ариутган шүүсэн ажээ.
Түүний энэ удаагийн яруу найргийн эмхэтгэл нь Хотогойдын гэгэлгэн дууныхаа аялгуу шиг сонсголонтой төдийгүй богино бодрол өгүүллэгүүд орсноороо өмнөх бүтээлээсээ өсөлттэй болжээ. Хайр хийгээд уул ус, ижий аавын сэдэвт уянгын шүлгүүдээрээ өнөөгийн бүүдгэр нийгэмд гэрэл нэмж, чөлөөт зохиолчдын дунд онгодын цахиур хагалж яваа, уран бүтээлч залуу гурав дахь номын дээжээрээ уншигчидтай уулзах өдөр ойрхон буй за.
Зохиогчийн бусад уран бүтээлтэй танилцахыг хүсвэл www.dashdorj.mn хаягаар зочлоорой.