Британийн Ерөнхий сайдын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоныг эмнэлгээс гарсны дараа дахин шинжилгээ авахад шинжилгээний хариу нь сөрөг гарчээ.
Хэдийгээр шинжилгээний хариу сөрөг гарсан ч гэртээ дахин тусгаарлагдаж, Засгийн газрын хуралдааныг зайнаас удирдахаар болсон байна.
Ерөнхий сайд Борис Жонсон долоо хоногийн хугацаанд вирусээс шалтгаалсан хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтсэн юм. Энэ хооронд хоёр ч удаа бие нь эрс дордож эрчимт эмчилгээний тасагт шилжсэн билээ.
Борис Жонсон дахиад 20 гаруй хоног зайнаас удирдаад тавдугаар сарын эхээр ажилдаа эргэн орох төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: BBC