21:00:03
06 Jun
Улаанбаатар
13
°C

КОВИД-19 | Дэлхий даяар 70 вакциныг хөгжүүлж, гурвыг нь хүн дээр туршиж байна

2020 оны 04 сарын 13 нд

Дэлхий даяар вакцин гарган авах 70 төсөл байгаагаас гурвыг нь хүн дээр туршиж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Эмнэл зүйн хувьд хамгийн үр дүнтэй явж байгаа нь Хонкогт бүртгэлтэй “CanSino Biologics” болон Бээжин хотын Биотехнологийн хүрээлэнгийн боловсруулж буй туршилтын вакцинууд юм. Эмнэл зүйн туршилтын хоёрдугаар шатанд шилжсэн байна.

Түүнчлэн АНУ-д вакциныг хүн дээр турших хоёр ч төсөл эхэлжээ. Дээрх туршилтыг ДЭМБ-аас зөвшөөрч, албаны төлөөлөгч байлцуулахаар болсон байна.

Дэлхий даяар эм үйлдвэрлэгч томоохон компаниуд тухайлбал Pfizer, Sanofi зэрэг компаниуд вакцины бие даасан боловсруулах ажиллагааг эхлүүлжээ.

Одоогоор хүн дээр турших ажиллагаа есдүгээр сарын орчимд дуусаж дараагийн шатанд шилжих юм. Эмчилгээний нөхцөл байдал, үр дүн зэргээс хамаараад жил хагасын дараа хэрэглээнд нэвтрүүлнэ гэсэн тооцоолол байна.

Эх сурвалж: TIME



СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ayanga.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НИЙТ СЭТГЭГДЭЛ: 0