Чернобыльд дөхөж ирээд байсан түймрийг бороо унтраажээ
10 гаруй хоног шатсан Украйны түймэр Чернобылийн атомын цахилгаан станцын туурьд ойртож ирээд байсан. Орхигдсон Припять хот Чернобылийг үзэх гэсэн олон зуун жуулчны хөлөөр тасардаггүй. Хэрэв түймэр Припять руу орвол учрах гарз хохирол нь үлэмж том байсан юм.
Түймрийг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа талаар холбогдох албаны хүмүүс мэдээлж байлаа. Мөн Украйны талаас түймрийн тархалтын талаарх мэдээллийг дарж, багасган хүргэж байна гэх шүүмжлэл ч газар авсан.
Тэгвэл өчигдөр /2020.04.14/ гэнэт орсон их борооны улмаас түймэр бүрэн унтарсан байна. Түймэр Припять хот руу хараахан ороогүй байжээ.
Х.ЭРХЭС www.eguur.mn